Даралт ихсэх өвчин

Даралт ихсэх өвчнийг анагаах ухаанд артерийн гипертони, артерийн гипертензи гэж нэрлэдэг. Гипертони нь тонус ихсэх, чангарах, гипертензи нь даралт ихсэх гэсэн утгатай. Гэхдээ яаж ч нэрлэлээ гэсэн энэ ойлголтын дор артерийн даралт нь хэвийн хэмжээнээс өсдөг төлөв байдал, эсвэл эмгэгийг ойлгодог. Ямар ч насанд 130/80 хүртэлх даралтыг хэвийн гэж үздэг бол 140/90-ээс эхлээд артерийн гипертензи буюу даралт ихсэх тухай яригдаж эхэлнэ.

Шалтгаан

Артерийн гипертензийг хоёр бүлэг болгон хуваадаг. Үүнд:

Гипертоник өвчин буюу даралт ихсэх өвчин. Энд артерийн даралт нь бөөр, дотоод шүүрлийн эрхтэн, зүрх зэрэг бусад эрхтний өвчнөөс хамааралгүйээр нэмэгддэг.

Хоёрдогч (шинж тэмдгийн) артерийн гипертензи нь артерийн даралтыг зохицуулахад оролцдог эрхтэн ба системийн өөрчлөлт, эсвэл тодорхой өвчний үед артерийн даралт ихсэхийг хэлнэ. Жишээлэхэд, гипертензи нь бөөрний (жишээ нь бөөрний түүдгэнцрийн үрэвсэл ба тэвшинцрийн үрэвслийн үед), төв мэдрэлийн (тархины өөрчлөлтийн үед), цусны эргэлтийн (зүрхний гол судасны хавхлаг, эсвэл гол судасны өөрчлөлтийн үед), уушигны гаралтай (уушигны архаг өвчний үед), дотоод шүүрлийн (бөөрний дээд булчирхайн эсвэл бамбай булчирхайн) байж болно. Шинж тэмдгийн даралт ихсэхийг эмчлэхдээ түүнийг үүсгэгч өвчнийг эмчилнэ.

Артерийн даралт үе үе ихсэх нь унтах үеийн амьсгал бөглөрөх хам шинж зэрэг унтах үеийн амьсгалын эмгэгтэй холбоотой байж болно.

Өргөн тархсан, үүсэх шалтгаан олон байдагтай холбоотойгоор даралт ихсэх өвчнийг тойрсон элдэв төөрөгдөл олон байдаг гэдгийг анхаарах хэрэгэтй. Даралтаа зөв хэмжиж сурах хэрэгтэй. Үүний тулд хэмжилт хийхээс хагас цагийн өмнөөс тамхи татахгүй байх, кофе, цай уухгүй байх, хоол идэхгүй байх, сэтгэл санаагаа тайвшруулах хэрэгтэй.

Даралтыг хоёр гартаа ээлжлэн үзэх ёстой бөгөөд хоорондох ялгаа нь мөнгөн усны баганы 15 мм-ээс их байгаа бол алгуурлалгүй эмчид үзүүлэх хэрэгтэй.

Явц

Даралт зүрхний шахагдаж байгаа цусны хэмжээ ихсэх, эсвэл чангарал ихэсснээс үүдэн ихэсдэг бөгөөд эдгээрийн зохицуулалтанд бөөр ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Иймээс даралтыг зүрхний булчин агших мөчид үүсдэг агшилтын буюу систолик даралт (заримдаа дээд даралт гэж нэрлэдэг), зүрхний булчин сулрах үеийн буюу диастолик даралт ( доод даралт гэдэг)гэж ялгаж үздэг.

Түүнээс гадна судасны тонус буюу чангарлыг илтгэгч өөр нэгэн чухал зүйл нь артерийн дундаж даралт гэгч юм. Энэ даралтыг тодорхойлохын тулд дээд даралтыг хоёроор үржүүлсэн доод даралтанд үржүүлээд гуравт хуваадаг.

Оношлогоо

Даралт ихдэлтийг оношлохдоо судасны төлөв байдлыг судлахад чигэлсэн олон аргыг зэрэг ашигладаг.

Артерийн даралт ихдэлтийн шалтгаан нь бөөрний өвчин байж болох тул бөөрний судасны зураг авах ба бөөрний эхо шинжилгээ хийдэг.

Судаснуудын үеийн гэмтлийг эхэн үед нь чанд авиан подлерографийн шинжилгээний тусламжтайгаар тодорхойлогдоно.

Зүрхний үйл ажиллагааг янз бүрийн хувилбарт ЗЦБичлэгийн тусламжтайгаар (тредмилл-сорил, холтеровын мониторинг) шалгаж, зүрхний чанд авиан аргуудаар заавал шинжлэнэ.

Нүдний дотор талын бүрхүүлд байх нүдний уг нь бүх бие махбодын судасны илтгэж байдаг болохоор зүрхний эмгэгээр мэргэжсэн нүдний эмчид үзүүлэх шаардлагатай.

Эмчилгээ

Өндөр даралттай хэрнээ зовиур багатай үед эмчлэхгүй байж болно гэсэн төөрөгдөл нэлээд тархсан байдаг. Энэ зүгээр нэг төөрөгдөл бус аминд хүргэх аюутай төөрөгдөл гэдгийг анхаарах хэрэгтэй.

Артерийн даралтын архаг ихсэлт нь зүрхний дутагдал, бөөрний дутагдал, хараа муудах, тархинд цус харвах, зүрхний цусан хангамж хомсдох зэрэг онц аюултай олон өвчнийг үүсэхэд хүргэж болзошгүй тул эмчлүүлсэн нь өлзийтэй.

Үүнээс гадна даралтыг хэвийн хүнд зовиургүй хэмжээнд хүргэтэл эмчилдэг гэсэн өөр нэг төөрөгдөл байдаг. Эмч ямар ч тохиолдолд даралтыг хэвийн үзүүлэлтэнд хүртэл буруулахад чигэлсэн эмчилгээ хийдэг. /Яаралтай хагалгаа хийх боломжгүй бөөрний артерийн нарийсал ба бөөрний хүнд дутмагшил гэсэн хоёрхон тохиолдол нь л өөр эмчилгээ хийгддэг./

Гэхдээ даралтыг аамжаар буулгадах гэдгийг онцлох хэрэгтэй. Даралтыг анхны түвшнээс огцом 25% хүртэл бууруулах нь аюултай байх эрсдэлтэй.Даралт ихсэх өвчтэй хүн өөрийн даралтыг тогтмол хянаж, эмчээс зөвлөгөө авч байх ёстой.

Тамхи нь судас нарийсгаж, улмаар даралт ихсэх үйлчилгээтэй болохоор даралт ихсэх өвчтэй хүн тамхинаас эрс татгалзах шаардлагатай.

Харин архи, шар айраг нь бага тунгаар хэрэглсэн тохиолдолд судасны чангарлыг бууруулан, даралт багасгах нөлөө үзүүлдэг. Бага тунгаар гэдгийг дахин онцлох хэрэгтэй байх.

Согтууруулах ундааны хэтрүүлсэн, их тун нь судасны чангарлыг бууруулах ба зохих ёсоор даралт буурдаг. Цаашлаад шар айраг (айраг) даралт ихдэлтийг улам их болгоход хүргэдэггүй гэсэн тархсан зөрүү сэтгэгдэл байдаг (эрүүл бөөрөнд хэрэгтэй нь үнэн).

СЭТГЭГДЭЛ БИЧИХ