Гэртээ хийж болох коллагенаар баялаг 6 төрлийн маск

Коллаген гэхээр арьсыг залуу харагдуулж, чийгшүүлэх үйлчилгээтэй гэдгийг ихэнх бүсгүйчүүд гадарлаж байгаа. Тийм ээ! Үрчлээ үүсэхээс, хуурайшихаас сэргийлж, арьсыг чангалдаг. Харин бүсгүйчүүд бид нас ахих хэрээр коллагенаа алдаж байдаг.

Иймд гэрийн нөхцөлд коллагенаар баялаг ямар маск хийж, нүүрэндээ тавьж болох талаар дараах нийтлэлийг хүргэе.

Өндөгний цагаантай маск

Хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй маск бол өндөгний цагаан. 1 ширхэг өндөгний цагаан байхад л хангалттай. Үүнд асар их уураг агуулагдаж байдаг учраас нүхийг агшааж, гэмтсэн арьсийг сэргээдэг. Өндөгний цагааныг хутгасаар байгаад хөөс хэлбэртэй болмогц нь нүүр болон хүзүүний арьсандаа түрхэж 20-25 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж, амраана.

Зөгийн бал, сода, сүүний маск

Өтгөвтөр сүүнд, сода болон зөгийн бал хийгээд сайтар хутгаж нүүрэндээ түрхэнэ. Уруул, нүдний хэсгийг үлдээж түрхээрэй. Энэ маск нь арьсыг гүн чийгшүүлж, таны төсөөлж байгаагаас ч их коллагенийг тэжээл болгон өгөх болно. 20 минут болгоод бүлээн усаар угааж, унтаж амраарай.

Авокадо болон Киви жимсний маск

Авокадо бол арьсны коллагенийг дэмжихээр бий болсон жимс гэмээр… Эдгээр жимс аль аль нь арьсанд чийгшил сайн өгдөг ба С амин дэмийн үйлдвэр ч гэж хэлж болно. Хөгшрөлт, үрчлээний эсрэг гайхалтай маск болж чадна. Кивиний 1\2 болон Авокадо жимсний 1\4 хэмжээг хэсэглэн авч, хооронд нь сайтар холиод, нүүр хүзүүндээ 30 минут маск тавьсны дараа бүлээн усаар угаана.

Хар чавга ба кофены маск

Хар чавга нь үл исэлдүүлэгчээр баялаг тул хөгшрөлтийг удаашруулж, нүүрний бохирдсон эд эсийг хөөн гаргах үйлчилгээтэй. 4 халбага усанд 3-4 ширхэг хар чавга болон нунтаг кофе хийж хутгана. Чавга зөөлрөөд ирмэгц нь холигчинд хийж хутгаад, 30 минут нүүр, хүзүүндээ тавьж, бүлээн усаар угаана.

Амтат гуа ба луувангийн маск

Амтат гуаг коллаген үйлдвэрлэгч, эрүүл мэндэд нэн тустай жимс гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Гэтэл үүнийг луувантай хослуулснаар А, С болон Е амин дэмийг бүхэлд нь арьсанд өгч чаддаг гайхалтай маск болдог байна.  Тал лууван, ижил хэмжээтэй амтат гуаг холигчинд сайтар хольж, нүүрэндээ 30 минут маск тавина.

Өндөг, өргөст хэмхийн маск

Хамгийн сүүлд танилцуулах шилдэг коллаген үйлдвэрлэгч маск нь өндөг, өргөст хэмхийн маск юм. Энэ нь таны арьсанд коллаген үйлдвэрлэгдэх явцыг түргэсгэх үйлчилгээтэй. Арьсыг чангалж, гэмтсэн арьсыг нөхөн сэргээхээс гадна цаг уурын нөлөөнөөс үүссэн хор, нөсөө толбыг бууруулдаг. Хэдэн зүсэм өргөст хэмхийг өндөгний цагаантай хольж, холигчоор сайтар бутлаад нүүрэндээ 15 минут тавьж хэрэглэнэ.

Ингээд гэрийн нөхцөлд хийж болох 6 төрлийн маскыг танилцууллаа. Ер нь цаасан, шингэн гээд ямар ч маскыг савлаж, худалдаалахын тулд муутгахгүй байх үүднээс химийн бодис ашиглаж байгаа. Харин гэртээ өөрөө эрүүл маск хийж, арьсаа арчилж байхыг Монгол хатад сайт зөвлөж байна шүү. Амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ