Гэрийн эзэгтэйн супер жор – Амтат жигнэмэгүүд

Ердөө л гурил, өндөг, элсэн чихэр гурвыг ашиглаад шаржигнасан сайхан амттай цайны жигнэмэг хийж сурмаар байгаа биз дээ. Айл гэрийн эзэгтэй бүрийн заавал хийж чаддаг байх ёстой зүйлийн нэг бол жигнэмэг байдаг. Удахгүй шинэ жил ч болох нь. Шинэ жилийг амтат жигнэмэггүйгээр төсөөлөхөөр сонин шүү дээ кк.

Тиймээс 2 янзын жигнэмэг хийх аргыг зааж өгье.

Хийх дараалал

Өндгийг хагалаж өндөгний шар болон цагааныг ялгана. Ингээд өндөгний цагааныг зурган дээрх шиг хөвсгөр сийрэг болтол миксэрдэнэ.

Өндөгний шарыг элсэн чихэртэй хольж уустал нь миксэрдэнэ.

Дараа нь миксэрдсэн өндөгний цагаан болон хуурай гурил, элсэн чихэртэй өндөгний шарыг бүгдийг нь нэг саванд хольж хийгээд жигд зуурмаг болтол зөөлөн хутгаж холиорой.

Ингээд шарах шүүгээний хавтан дээр хүнсний цаас дэлгэж тавиад дээрээс нь зуурмагийг өөр хооронд нь зайтаагаар шахаж байрлуулна.

Шахсаны дараа тасалгааны нөхцөлд 30 минут амраана. Дээрээс нь элсэн чихэр цацаж дахин амтлаж болно.

Энэ хооронд шарах шүүгээг 170-180С хэмд сайтар халаагаад жигнэмэгийг хийж 12-15 минут болгоод гаргаж хөргөнө.

Цөөхөн орцоор бүтсэн ч амттай сайхан жигнэмэг болсон байх болно.

Одоо харин Мадлен жигнэмэгийг хэрхэн хийх талаар заая. 

Хийх дараалал

Саванд өндөг, элсэн чихэрээ хийгээд хутгана. Цөцгийн тосоо өрөөний хэмд хайлтал нь хүлээнэ. Шарах шүүгээгээ 200с хэмд халаана.

Саванд хийсэн өндөг, элсэн чихэрээ цагаан болтол нь 5 минут орчим хутгаж холино. Дээрээс нь гурилаа бага багаар хийгээд хутгана.

Дээрээс нь цөцгийн тосоо нэмээд зөөлөн хутгана.

Ингээд зуурмаг маань нялцгайдуу, урсамтгай зуурмаг бэлэн болсон байна.

Ингээд өөрт байгаа хэвэндээ зуурмагнаасаа халбагаар хутгаад хийнэ. Мөн өөрийн дуртай жимсээрээ чимэглээрэй. Урьдчилж халаасан шарах шүүгээндээ 12 минут жигнэнэ.

Ингээд л амтат жигнэмэг маань бэлэн боллоо. Таны баярын ширээнд нэгэн чимэг байх болно.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ