Гэрийн нөхцөлд ЦИСТ батгаа хэрхэн эмчлэх вэ?

Цист батга нь хамгийн хүнд хэлбэрийн сорвижилттой батга бөгөөд гаднах хэлбэр нь улаан, хүрэхэд зовиуртай байдаг байна. Цист батга нь бактери, үхэжсэн эд эс, цусны цагаан эс зэргээс бүрдсэн цагаан идээт үрэвсэлтэй байдаг бө ихэвчлэн нүүр, цээж, нуруунд гардаг. Ихэвчлэн өсвөр насныханд элбэг тохиолддог байна. Цист батгыг шахаж болохгүй бөгөөд шахсанаар батга улам үрэвсүүлэх, эрүүл арьсаа гэмтээх аюултай. Тиймээс гэрийн нөхцөлд эмчлэх аргыг хүргэе.

1. Хүнсний сод

Хүнсний сод нь мөөгөнцрийн эсрэг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир цист батгыг эмчилдэг. Энэ нь арьсны хүчил шүлтийг тэнцвэржүүлж арьсыг эрүүлжүүлэн илүүдэл тослогыг арилган арьсыг гуужуулдаг юм.

Алхам 1:

1 – 2 цайны халбага хүнсний содыг бага зэргийн устай хольж өтгөн зуурмаг болгоно.

Үрэвсэлтэй хэсэгтээ түрхэнэ.

15 – 20 минутын дараа бүлээн усаар угаана.

Өдөр 1 – 2 удаа хэрэглэнэ.

Алхам 2:

Батгатай хэсэгтээ түрхэнэ..

3 – 5 минутын дараа бүлээн усаар угаана.

Өдөр бүр  1 – 2 удаа хэрэглэнэ.

2, Алимны цуу нь арьсны хүчил шүлтийг тэнцвэржүүлж, батга гарахаас сэргийлнэ. 

Чих ухдаг хөвөнг алимны цуунд дүрэн унтахын өмнө батгатай хэсэгтээ түрхэнэ.

Өглөө нь бүлээн усаар угаагаарай.

Үр дүнгээ өгтөл өдөр бүр түрхээрэй..

3. Цайны модны тос

Цайны модны тос нь бактерын эсрэг үйлчилгээтэй бөгөөд цист батганы эсрэг хамгийн эрүүл байгалын бүтээгдэхүүн юм.

Чих ухдаг хөвөнг тосондоо дүрэн унтахын өмнө үрэвсэлтэй хэсэгтээ түрхэнэ.

Өглөө нь бүлээн усаар угаана.

Өөр нэгэн арга бол:

1 цайны халбага цайны модны тос болон 9 цайны халбага усыг сайтар холино.

Батгатай хэсэгтээ түрхэнэ.

3 – 5 минутын дараа бүлээн усаар угаана.

Өдөр бүр хэрэглээрэй.

4. Өндөгний цагаан

Өндөгний цагаан нь арьсыг эрүүлжүүлж, зөөлхөн болгох riboflavin болн уураг агуулдаг байна.

Өндөгний цагааныг батгатай хэсэгтээ түрхэнэ.

5 – 8 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

5. Шавран маск

Шавар нь үхэжсэн эд эс болон илүүдэл тослогыг арилгаж гуужуулна. Эдгэх явцыг түргэсгэж сорвижихоос сэргийлнэ.

/Ямар ч төрлийн шавар байсан болно/ Шавраа бага зэргийн устай хольж зуурмаг болгоно.

Батгатай хэсэгтээ түрхээд хаттал нь хүлээнэ.

Бүлээн усаар угааж цэвэрлээрэй.

6. Aloe Vera

Алое Вера нь үрэвслийн эсрэгь арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй гайхалтай эмчилгээний бүтээгдэхүүн юм.

Шинэхэн зуун настын навчыг тасдаж аваад дотрох цагаан гелийг нь хэрэглэнэ.

Гелээ батгатай хэсэгтээ түрхэн 2 – 3 минут массаж хийнэ.

3 – 5 минутын дараа бүлээн усаар угаана.

7. Зөгийн балан маск

Зөгийн бал нь мөөгөнцрийн эсрэг, бактерийн эсрэг үйлчилгээтэй. Арьсыг гуужуулж цэвэрлэн улаалтыг багасгаж, үхэжсэн эд эсийг арилган, бактерийг устгаж арьсыг эрүүлжүүлнэ.

1-2 цайны халбага цэвэр зөгийн балыг батгатай хэсэгтээ түрхэнэ.

10 – 15 минутын дараа бүлээн усаар угаана.

Үр дүнгээ өгтөл маскаа 7 хоногт 2-3 удаа түрхээрэй:.

8. Аспиринтай маск

Аспирин нь арьсыг гайхалтай гуужуулдаг бөгөөд үүний ачаар батганаасаа салсан олон хүн байдаг.

1 – 2 ширхэг аспириныг нухан бага зэрэг устай хольж зуурмаг болгоно.

Батгатай хэсэгтээ түрхэнэ.

15 минутын дараа бүлээн усаар угаана.

Хүсвэл усны оронд зөгийн бал ашиглаж болно.

9. Лимоны шүүс

Лимон нь мөөгөнцрийн эсрэг, халдварын эсрэг үйлчилгээтэй. Энэ нь арьсны нүх сүв бөглөрөхөөс сэргийлж үхэжсэн эд эсийг арилгаж гуужуулна.

Нүүрээ зөөлөн савангаар угааж цэвэрлэнэ.

Хөвөн ашиглан лимоны шүүсээ батгатай хэсэгтээ түрхэнэ.

Хаттал нь хүлээнэ эсвэо 10 минут байлгаад хүйтэн усаар угаана.

10. Шүдий оо

Шүдний оо нь бактерийг устгах, батгыг хатаах спирт болон fluoride агуулдаг.

Нүүрээ цэвэрлэсний дараа батгатай хэсэгтээ шүдний оо түрхэнэ.

10 – 15 минутын дараа бүлээн усаар угаагаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ