Гэмтэлтэй богинохон үс минь баяртай!

Магадгүй та үүнд итгэхгүй байж болох юм. Тэгвэл туршаад л үз. Энэхүү жорыг хэрэглэснээр таны үс бэхжиж, гялалзсан эрүүл болно. Хамгийн сайхан тал нь та үнэтэй гоо сайханд эсвэл үнэтэй бүтээгдэхүүн авч өндөр зардал гаргах шаардлагагүйд байгаа юм. Нунтаг желатин нь хямд бөгөөд өөр зүйлд ч ашиглаж болох юм.

Урт торгомсог эрүүл үс эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл. Харамсалтай нь олон хүчин зүйлээс болж бидний үс гэмтэж, унаж, салаалж их муухай харагддаг. Тэгвэл энэ асуудлыг одоо бид өөрсдөө шийдэж чадахаар боллоо. Танд 15 минут л хангалттай.

Яагаад желатин үс нөхөн сэргээх үйлчилгээтэй вэ? гэж үү. Түүнд үс хумсны ургалтыг дэмжих уураг амин хүчлүүд агуулагддаг байна.

Үүнийг бэлтгэхэд:

1. 1 халбага нунтаг  желатин
2. Тал аяга сүү
3. 1 ширхэг өндөг
4. 1 халбага оливын тос

1i004s614jnovua4vtgsr8mcnd_b

Эхлээд  сүүгээ халааж желатинаа нэмж холино. Дараа нь үлдсэн зүйлсээ нэмж  хутгана. Үүнийг хэрэглэхэд таны үс нойтон чийгтэй байх ёстой. Ингээд бэлдсэн зуурмагаа үс болон хуйхандаа массажлах маягаар түрхэнэ. Ингээд зориулалтын малгай өмсөж 30-40 минут байлгана. Дараа нь үсийг шампуниар угааж зайлна.Та хүссэн үр дүндээ хүртэл долоо хоногт 2 удаа хэрэглээрэй. Эхний удаад гайхахаар зүйл болохгүй байж болно. Харин хэд хэд хэрэглэсний дараа таны үс торгомсог эрүүл болно

СЭТГЭГДЭЛ БИЧИХ