Гурав хоногт 4-7 кг жин хасах хүрэн манжинтай тарагны дэглэм

 Хүрэн манжинтай тарагны дэглэм нь хамгийн боломжит, мөн хямд дэглэм юм. Эдгээр энгийн орцуудын хоршил нь хоорондоо гайхалтай зохицдог бөгөөд гэдэс цэвэрлэх зөөлөн цэвэрлэгээ болохоос гадна хортой бодисыг гадагшлуулж, хурдан тураахад тустай байдаг.
Гурван өдрийн хоргүйжүүлж, тураах энэхүү дэглэм нь 4-7 кг жин хасахад тусалдаг бөгөөд таны биеийн жин хэд байснаас, мөн дэглэмээ хэр сайн барихаас бүх зүйл шалтгаалдаг байна. Хүрэн манжинтай тарагны дэглэм нь жингээ хасч, турахыг хүссэн хүн бүхэнд тустай арга юм. Ингэхдээ өдрийн турш ердөө:

-1 кг чанасан хүрэн манжин,

-1.5 литр тослоггүй тараг,

-1.5-2 литр ус хэрэглэхийг зөвшөөрнө.

Хэрэв илүү их ус, шингэн хэрэглэх шаардлагатай бол биеэ усгүйжүүлэхгүйн тулд усыг хангалттай  хэмжээгээр ууж болно. Шингэн сайн уух тусам биеэс хортой шавхдасууд сайн гадагшилдаг.

 

Дээрх заасан орцуудыг өдрийн турш 5-6 удаа хуваан хэрэглэвэл зохистой ба хэрэглэхэд нэгэн хэвийн, уйтгартай мэт, ходоод давамгүй санагдаад байвал чанасан хүрэн манжингаа тарагтайгаа цуг холигч буюу блендерт хийж хутгасан ч болно.

Ингээд 3 өдрийн дэглэм барьж дуусгаад хооллолтондоо бага зэрэг чанасан мах болон загас /өдөрт 400 гр, үүнийгээ 3 хуваан иднэ/ нэмж хэрэглэж болно. Дэглэм барьснаас хойших 4 хоногт алим болон цитрусын төрлийн жимс түлхүү хэрэглээрэй.

 

Ийнхүү биеэ цэвэрлэх арга нь тэвчих шаардлага өндөртэй тул элэгний үйл ажиллагаа алдагдсан, ходоод болон бөөр өвддөг хүмүүсийн хувьд арай илүү зөөлөн аргыг сонгоорой гэж зөвлөмөөр байна.

Эх сурвалж: www.takprosto.cc
Орчуулсан: Д.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ