Гоо сайхны арчилгааны тухай мэргэжилтнүүдийн өгсөн 16 чухал зөвлөгөө

 

  1. Хумс будалт
  • Та хумсаа будахаасаа өмнө оливын тос түрхээрэй. Ингэвэл дараа нь будгаа арилгахад амархан арилах болно.
  • Мөн будаж дуусаад мөстэй хүйтэн ус саванд хийж, будсан хумсаа дүрэх юм бол зөвхөн өнгөн талаар зогсохгүй бүхэлдээ маш хурдан хатах болно.
  • Хумсны үзүүр хэсгийг будахын тулд зориулалтын наалт хэрэглэх гэж байгаа бол хуруунаасаа урт гаргаж наагаарай.

  • Хэрэв удаан түрхсэн будгаа арилгах гэж байгаа бол хөвөнд азатон шингээж дээр нь тавиад тугалган цаасаар ороогоорой. 1 минутын дараа арилсан байх болно.

  1. Үс сайхан бол…
  • Үсээ шампуниар угаасны дараа ангижруулагчаа түрхээд самналгүйгээр сэнсээр хатаагаад үзээрэй. Ингэвэл таны үс орооцолдож, цахилгаанжихгүй.

  • Үсээ сэнсдэхдээ толгойгоо бага зэрэг тонгойлгоод, үснийхээ угаас эхлэн сэнсдээрэй.
  • Үсээ яаралтай арчиж хатаах хэрэгтэй бол алчуураар бүү үрээрэй. Үүний оронд зөөлөн дарж, эсвэл нимгэн даавуун подволк ашиглан арчих нь үсийг гэмтээхгүй.
  1. Нүүр будалт
  • Конторыг сайн тавьж чадахгүй бол хэт хичээж бохирдуулах хэрэггүй. Түүний оронд нүднийхээ шугамын дагуу цэгүүд тавиад түүнийгээ холбож зурсан нь дээр. 3-4 зураад дараа нь түүнийгээ уусгаж будах нь зөв.

  • Уруу хүрээлэгчийг ашиглахаасаа өмнө хөлдөөгчинд хэсэг хийвэл илүү зөөлөн, ууссан будалт хийхэд тусална.

  • Коконатын тос нь нүдний будгийг арилгах хамгийн гайхалтай энгийн арга юм.
  • Сормуусны будгаа арьсандаа унагахгүй тулд будахдаа жижигхэн нэрийн хуудас, эсвэл цаасны өөдөс ашиглаарай.

  1. Арьсны арчилгаа
  • Өглөө бүр арьсаа хүйтэн усаар угааж, нүднийхээ доод хэсгийг мөсөөр арчиж байх нь таны арьсийг өнгөлөг, залуу харагдуулна.

  • Хугацаа нь дууссан нүүрний тосоо хаях гэж яарах хэрэггүй. Хөлийн зузаан арьч, өсгийн хэсэгт түрхэж байвал зөөлөн сайхан болно.
  • Шүршүүрт орохоосоо өмнө биеээ хуурай сойзоор зөөлөн үрж өгөх нь цусны эргэлтийг сайжруулж, таны арьсийг ялдам, зөөлөн болоход тусална.

  • 1 цайны халбага коконатын тос, элсэн чихэр, зөгийн балыг холиод урууландаа скраб хийх маягаар тавьж, 5 минут иллэг хийсний дараа угаана. Үүнийг 2-3 өдөр хийгээд л ягаахан булбарай уруултай болно.

  • Оливын тос, коконатын тосыг Е аминдэмтэй холиод дээд зовхи буюу сормуусны уганд түрхээд унтаж байвал таны сормуус урт болж ургана.

Эх сурвалж: https://brightside.me/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ