Гоо сайхан харагдах нүүр будалтын 9 нууц

Нүүр будахад учир их болжээ. Бандгар хацрыг гонзгой харагдуулж, унжуу хамрыг өндөр харагдуулж болно. Хамгийн гол нь зөв тохирсон будалтыг хийх явдал.

1. Гэрэл сүүдэр тавих 
Төгс гоо сайхны суурь бол гэрэл сүүдэр. Тиймээс өөрийн нүүрний хэлбэрт тохируулан гэрэл тавих хэрэгтэй. Өргөн харагддаг хэсэгтээ бор өнгөөр суурь тавих хэрэгтэй. Эдгээр үзүүлсэн зургуудыг хараад өөрт тохиросон будалтыг хийгээрэй.

ogclabpme0oe1fiqkbqmk6fg6_b

2. Хөмсөг засахад 2 алтан дүрэм бий

Нүүрээ тэнцвэржүүлэх учиртай.  Дээд уруулын хэмжээтэй хөмсөгний хэмжээ адил байвал тэнцвэртэй харагддаг. Мөн том нүдтэй бол өргөн хөмсөг илүү зохино. Харин жижиг нүдтэй бол өргөн хөмсөг нь улам жижиг харагдуулдаг гэдгийг санаарай.
Мөн нүд хоорондын зайгаа анхаарч хөмсгөө засах хэрэгтэй. Жишээ нь нүд чинь ойрхон байрладаг бол хөмсөгний сүүлээ дээш засвал ууртай, ширүүн харцтай харагддаг.

13f57dsq3ugsbhcqvnjuq41kkk_b

3. Контур тавих 
Контураа будахдаа нүдний эхлэл зурах нь алдаа гарах шалтгаан. Тиймээс муурын будалт хийх гэж байгаа бол зурган үзүүлсэнчлэн сүүл хэсгээс нь зурах хэрэгтэй.

78do46b1tp7nd4oboqf8d3209o_b

4. Хэрвээ гэртээ байгаа бол халбага хэрэглэж болно
Энэ бол хамгийн хялбар алдаа гаргахгүйгээр будах арга юм. Ахин дахин арилгаж байснаас ингэж туршаад үзээрэй.

5vqhdm0h2rar1lka5kev4m9ub8_b

5. Карт ч гэсэн тус болно
Контураа өөгүй тавихад хуванцар  карт танд тусална. Хамгийн гол нь зөв чиглэлд барьж будах хэрэгтэй.

sihs2nihpdf33b5hvgb8f24li_b

6. Цаасан наалт ашиглах 
Цаасан наалтаа зөв чиглэлд барьж наагаад зурна.

er91bpt4lsfv6ojhq9hru0nl7_b

7. Сормуусаа илүү дэрэвгэр болгохын дэрвийлгэгчээ багахан халаах хэрэгтэй. Үснийхээ сэнсийг халуун дээр тавиад хэсэг үлээлгэхэд болно.

2c25j1vtb9ajd1emalfrv0qi0t_b

8. Сормуусаа будахын өмнө багсныхаа будгыг багасгах хэрэгтэй. Хэт их будагтай багсаар будвал сормууснууд хоорондоо наалдаж, богинохон харагддаг.

7e4h7sdhiafthheo88j091hjng_b

9.  Уруулынхаа хэлбэрийг төгс сайхан харагдуулахын тулд гэрэл хэрэгтэй. Эхлээд гэрлээ тавиад дараа нь уруул өнгөлөгчөөр будаарай .

626kv0o340tdu12stvgcuup03h_b

СЭТГЭГДЭЛ БИЧИХ