Ганц бие хүүхнүүдийн 6 давуу тал

Гэр бүл зохиож, ээж эхнэр болсныхоо дараа бид ганц бие байхдаа хэчнээн үзэсгэлэнтэй байснаа гайхдаг. Үнэхээр ч тийм, бид ганц бие байхдаа үзэсгэлэнтэй байсан. Тэр ч бүү хэл ганц бие хүмүүс хостой хүмүүсээс илүү амьдралдаа сэтгэл хангалуун, эрүүл байдаг гэсэн судалгааны хариу ч байна. Учир нь:

1. Ганц биечүүд илүү ихээр нүүрээ буддаг


Ганц бие бүсгүйчүүд хостой бүсгүйчүүлтэй харьцуулахад сард дунджаар 2 дахин илүү нүүр будгийн бүтээгдэхүүн ашиглахын зэрэгцээ илүү олон өдөр будагтай явдаг байна. Мөн өөртөө зарцуулах цаг, анхаарал харьцангуй сайн байдаг учраас гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байж, өөрийгөө гоо сайхнаар мэдэрдэг. Хүссэн өнгөөрөө үсээ будаж, хүссэн даашинзаа өмсөж, хүссэн өөрчлөлтөө хийж болно. Гайхалтай биш гэж үү?

2. Олон хүнтэй сайхан харилцаатай байна
Ганц бие хүмүүс хостой хүмүүстэй харьцуулахад өдөрт илүү олон хүнтэй харилцаж, тэдэнтэйгээ дотно байж чаддаг. Найз нөхөд, ажлынхан, хамаатан саднуудтайгаа гэр бүлтэй, хостой хүмүүсээс илүү их цагийг өнгөрүүлж, хөгжилдөж, тоглож нааддаг гэсэн үг. Тэрнээсээ ч таашаал авч, өөртөө ашигтайгаар эргүүлнэ. Энэ нь мэдээж нэг төрлийн аз жаргал юм.

3. Сэтгэл санаа нь ч тогтвортой
Сэтгэл санааны хувьд хостой хүмүүсээс илүү ганц биечүүд тогтвортой байдаг. Учир нь ихэнх хостой хүмүүс харилцан хамаарлын асуудлаас болж байнга шахуу маргалддаг. Жишээ нь: хардалт, хамтын шийдвэр, хүлээлт, амьдралын жижиг сажиг асуудлууд гэх мэт… Харин ганц биечүүд илүү бие даасан байж, сөрөг хандлага, сэтгэл хөдлөл, таалагдахгүй зүйлсэд тайван ханддаг. Мөн тэр болгонд нэг талыг баримтлалгүй, эрүүл ухаанаар хандаж чаддаг байна.

4. Бие хаа нь ч гоё


Гэр бүлтэй, хостой хүмүүсээс илүү ганц биечүүд өөрийнхөө бие хаа, гоо үзэсгэлэнд анхаарах нь тодорхой. Хостой хүмүүсээс илүү их дасгал хөдөлгөөн хийх цаг ганц биечүүдэд байдаг учраас тэд илүү эрүүл амьдралын хэв маягтай байхаас гадна биеийнхээ харагдах байдал, гуалиг хэлбэрт төгс анхаарч чаддаг. Амьдралын хэв маягаа өөрийнхөө хүсэлд нийцүүлэн шинэчлэхэд ч хялбар. Тэр ч бүү хэл хостой хүмүүс ганц бие хүмүүсээс илүү урсгалаараа амьдардаг гэсэн судалгааны үр дүн ч бий.

5. Сонирхол, хийх дуртай зүйлстээ анхаарна
Ганц биечүүд өөр бусад хэний ч хэрэгцээ шаардлагад нийцүүлэлгүйгээр өөрийнхөө хийх дуртай зүйл, карьертаа анхаарч, байгаа бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж чаддаг. Тиймээс өөртөө илүү итгэлтэй, сэтгэл хангалуун байдаг байна.

6. Өөрийгөө хөгжүүлнэ
Ганц бие байхад чиний ихэнх анхаарал чам дээр байна. Хэн болох, юу хийх, хаашаа явах тал дээр маш ихээр анхаарлаа хандуулах учраас байнга өөрийгөө хөгжүүлж, сурч мэдэхийг эрмэлзэнэ. Мөн сэтгэлгээ, оюун санааны хувьд ч илүү их боловсорч, амьдралын утга учир, өөрийгөө таних тал дээр сайжирч зарим нь бүр төгс болдог.

Ингээд бодохоор ганц бие байх үнэхээр гоё байгаа биз? Гэхдээ хэд хэдэн хүүхэд төрүүлж, гэрийн эзэгтэй болчихсон хэрнээ ганц бие бүсгүй шиг эрүүл, аз жаргалтай, үзэсгэлэнтэй байж чаддаг бүсгүйчүүл ч олон бий. Үүнээс харахад тэд маш их тэсвэр тэвчээр, хөдөлмөр, сэтгэлийн хүч гаргасан байгаа биз?

Гэхдээ энд ганц бие эсвэл гэр бүлтаэй байх нь сайхан, муухай, хэцүү, хялбар гэж харуулах гээгүй юм шүү. Гагцхүү хүний амьдралын мөчлөг бүрт өөр өөр аз жаргал, өөр өөр боломж, давуу талууд биднийг хүрээлж байдаг. Тэр болгоныг цаг тухай бүрт нь амсаж, өөрт байгаа давуу талаа ашиглаарай гэж хэлэхийг хүслээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ