Бүсгүй хүний хэзээ ч гаргаж болохгүй 10 алдаа

1. Гоо сайхны бараа хэт их хэрэглэх нь зохимжгүй
Гоо сайхны тунг хэтрүүлснээр таны нүүрний өө сэв дарагдах нь юу л бол. Харин ч илүү тодрохыг санахад илүүдэхгүй. Өдөр тутмын хөнгөн будалт, үдшийн хурц будалт хоёрын заагийг ялгаж будаж сурах нь чухал юм.

2. Хумсан дээрх үлдэгдэл лакаа арилгахаа хэзээ ч битгий март
Хумсны лак нь хумсыг арчилгаатай, цэвэр цэмцгэр харагдуулахаар бүтээгдсэн зүйл. Хэрвээ та хумс арчилгаандаа анхаардагүй бол ариун цэврийн энгийн дүрмийг баримталдаггүй хүн мэт харагдах болно шүү.

3. Үс засалтаа анхаар 
Үс засалт бүсгүй таны нас, нийгмийн статус, боловсрол, хөрөнгө мөнгөний байдал гээд олон зүйлийг эргэн тойрныхонд чинь хэлж өгч байдаг. Тиймээс үсчинд байнга очиж, үс засалтаа шинэчилж байгаарай. Хэрвээ үсчин таны үсийг нэгэн хэвийнээр засаад байвал өөрчилж засахыг санал болгоорой.

4. Арьсны тань өнгөтэй үл нийцэх өнгийн хувцас бүү өмс
Энэхүү алдаа таныг тааламжгүй байдалд оруулж мэднэ. Та өөрт тохирохгүй өнгийн хувцас өмссөнөөр цонхигор, эсвэл наснаасаа овортой харагдаж болзошгүй. Харин зөв сонгосон өнгө гоо сайхныг тодруулж, нүүр царайг тань илүү эрүүл, өнгөлөг харагдуулна.

5. Эрс тэс өнгийн материалаар хийсэн хувцас бүү өмс
Тухайлбал өвөл өмсөх дулаан хувцасны материал илүү нягт, бүдүүн утсаар хийгдсэн, хүнд байдаг бол зун өмсөх хувцасных байгалийн утсаар хийгдсэн, давхар биш, хөнгөн нимгэн байдаг. Эдгээр материалууд хоорондоо зохицох нь ховор. Тиймээс таагүй байдалд орохгүйн тулд аль нэгийг нь сонгох хэрэгтэй.

6. Хэт бариу хувцас бүү өмс
Энэ нь хөхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Өөрт яг таарах хувцас сонгохыг хичээгээрэй.

7. Өдөр тутмын хувцсандаа хэт дасаж болохгүй 
Та орчин, нөхцөл байдалдаа тохируулж хувцаслах ёстой бөгөөд бага зэргийн тааламжгүй байдлыг мэдэрч болно. Гоёл чимэглэлд хэт дурлах хэрэггүй. Үүний гол зориулалт нь өмссөн хувцасыг тань амьдруулж, хэв маягийг тань тодруулж өгөх явдал юм. Моодны цүнх гутал, зүүлт нь хувцастай үл зохицвол этгээд онцгүй харагдана.

8. Гялалзаж гялтганасан зүйлд дурлах хэрэггүй
Хэт гял цял болсон хувцас таныг хээнцэр гэхээсээ илүүтэйгээр даржин харагдуулах нь бий.

9. Багадсан хувцас бүү ав
Бүсгүйчүүд өөрт маш их тааалагдсан учраас багадсан, эсвэл аль нэг талаараа томдсон хувцас авах нь олонтаа. Та тийм ч амархан таргалахгүй, эсвэл турахгүйгээс хойш богино ханцуйтай товчилдоггүй хүрэм, цамц бүү ав. Та авсан зүйлээ өмсөхгүй бол сонирхол ч буурна шүү дээ. Тиймээс өөрт таарахгүй зүйлээ худалдан авах гэж яарсны хэрэггүй.

10. Нэг материалаар хийсэн жигд хувцас авах гэж хүчлэх хэрэггүй
Хэрвээ та хөлнөөсөө авахуулаад толгойгоо хүртэл нэг л хэвийн хувцасласан бол дэгжин харагдахгүй л болов уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ