Бүсгүй та хайр дурлалтай учраагүй л явна уу? Шалтгаан ба арга замууд

“Удаан ганцаараа явж байгаа бол асуудалтай л байж таарна” гэж эргэн тойрны хүмүүс шивэр авир хийлдэнэ. Үнэхээр тийм гэж үү? Хэн нэгэнд дурлаж, шохоорхох ч завгүй тийм чухал үүрэг хариуцлагатай амьдралаар амьдарч байгаа гэж үү? Хэрвээ үгүй бол хоёрхон л гаргалгаа байна. Нэг бол та хэн нэгэнтэй учрах боломжгүй нөхцөлд байна, эсвэл учрах газраа андуурсаар л байна.

Төгс төгөлдөр ханхүүг хүлээхээ больчих  оо

Царайлаг, цалин сайтай, соёлтой, цэвэрхэн, гэр бүл нь сайн, араар хэзээ ч тавихгүй гээд л ар араасаа урсах шалгууруудаа эргээд нэг хараарай. Бүсгүй хүн эр нөхрөө удирдан чиглүүлж, ухааныг нь ургуулж амьдрах хэрэгтэй. Удирдлага авахгүй эрийг бол эртхэн суллаад явуул. Харин авахыг нь та сайхан чиглүүлээд хөгжүүлж дэвшүүлээд явах боломжтой. Тиймээс хаа хамаагүй шалгууруудаа хаяад хамгийн чухал гэж бодсоноо л үлдээх хэрэгтэй шүү.

Уулзаж учраад явдаг цаг зав алга

Өөрийн гэсэн хүсэл сонирхолтой бие даасан бүсгүйчүүлд өөр хэн нэгэнд гаргах цаг зав тийм ч их байхгүй. Төгөлдөр хуураа тоглоод, эсвэл ном уншаад, хатгамал хатгаад өөрийгөө хөгжүүлж суух цагаа хэн нэгэнд зориулах нь харамсмаар хэрэг ч гэж бодох нэгэн бий. Гэхдээ хоногт 24 цаг бий шүү. Бүх зүйлийг орхиод хайртай хүнийхээ халуун илчийг мэдрээд зүв зүгээр суухад ч гайхалтай сайхан байдгийг мэдэрсэн хүмүүс дуу нэгтэй хэлж байна. Өөрийгөө хөгжүүлэх нь зөв ч, түшиж тулах нэгний орон зайг насаараа үгүйсгэж амьдархгүй нь лавтай.

Учрах нөхцөл боломж хаана байдаг вэ?

Гэрээсээ тав алхаад ажил руугаа орчихдог. Ажлаа тараад гэртээ ороод хэвтчихдэг байж хэнтэй ч учрахгүй юм гэж гомдоллож суугаа юм биш биз? Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд ямар маршрутаар амьдарч, ямар хүмүүстэй тааралдсанаа эргээд нэг санаад үз дээ. Таарсан болгон таалагдах албагүй. Тэр дундаас сэтгэлд нийцэх хүнийг сонгох, тэгээд тэр хүнтэйгээ үерхэж нөхөрлөхөд таарах, таарахгүй байх гэж шилэгдсээр байгаад цөөхөн боломж үлдэнэ. Харин танд хэн үлдэв?

Учрал хайн сургалт, дугуйлан хэсэх хэрэггүй

Хэн нэгэнтэй учрахын тулд элдэв сургалт, хоолны дугуйлан, бүжгийн сургалтанд суухаар шийддэг бүсгүйчүүд олон бий. Эрч хүчтэй энэ шийдвэрийг нь хүндлүүштэй ч үүнд нэг дутагдал байдгийг мартаж болохгүй юм. Үнэхээр дур сонирхолдоо хөтлөгдөн суралцаж байвал өөр хэрэг бөгөөд зөвхөн хэн нэгэнтэй учрахын тулд зүглэж байгаа бол шал дэмий хэрэг.  Ингэлээ гээд учирдаг ч юм биш. Хайран цаг дэмий үрсэн хэрэг болно.

Аль нь таны одоо хүртэл ганцаараа байгаа шалтгаан байна даа? Тэгэхээр бага зэрэг өөрчлөлт хийх гээд үзэх үү? Мэдээж хэрэг учирч, танилцах залуусын тоо олон болж байж, тэр дундаас та өөрт таалагдах хүний тухай бодит төсөөллийг олж авна.

Цахим сүлжээгээр учрах нь одоо цагт хамгийн дажгүй сонголт

Хэдхэн жилийн өмнө бол төсөөлж ч чадахгүй байсан цахим сүлжээний үр ашиг хайр дурлалын асуудалд ч чухал нөлөө үзүүлэх болжээ. Ажлын газар, амьдарч буй орчинд чинь нэгэнт л сэтгэлд нийцсэн учрал тохиохгүй байна. Тэглээ гээд ажлаа сольж нүүлтэй биш дээ. Харин цахим орчинд та хязгаар тогтоолгүй төрөл бүрийн нийгмийн давхарга, хүсэл сонирхолтой хүмүүстэй учирч болно. Эвгүй гартай болзож бүтэлгүй дурсамж үлдээх шаардлагагүй. Цахим орчинд хангалттай сайн ярилцаж, тэр хүний тухай гайгүй мэддэг болмогцоо уулзаж, эсвэл таалагдахгүй бол шуудхан аньчихаж болно. Сүүлийн үед гарах болсон интернет гэмт хэргийн тухай ярих гээгүй шүү. Ухаалаг эмэгтэй үүнээс өөрөө сэргийлж чадна гэж найдаж байна.

Өөрийгөө анхаарах

Дараах эмэгтэйчүүд ихэвчлэн ганцаараа байсаар байдаг. Тэгвэл энэ дутагдлуудаа засах гээд үзээрэй.

  • Дандаа хүн муулдаг
  • Зөвхөн өөрийнхөө тухай л боддог
  • Бүхнийг сөрөг талаас нь хардаг
  • Хэтэрхий ичимхий, өөртөө итгэлгүй
  • Хэтэрхий бие даасан, хэнээс ч тусламж авахгүй гэх мэт туйлширсан ааш аяг байвал өөрийгөө нэг анхаарч хараарай.

Эцэст нь хэлэхэд өөрийн дутагдалтай талуудаа олж, сайжруулахыг хичээ. Гэхдээ бас өөрийнхөө үндсэн үзэл баримтлалыг эвдэж болохгүй. Нэг их хичээгээд хэрэггүй ч ухаан жолоогүй учрах гэж зүтгээд бас хэрэггүй. Авахыг нь авч, хаяхыг нь хаяад аль болох тунг нь тааруулахыг хичээгээрэй. Заяаны хань зам дээр гэдэг үнэн, гэхдээ аль замаар явахаа та с

СЭТГЭГДЭЛ БИЧИХ