Бүсгүй таны үс унаад, шингэрээд, хуурайшаад байна уу?

Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ. Өтгөн намирсан үстэй байхыг хүсдэггүй эмэгтэй гэлтгүй эрчүүд ч ховор байх. Гэтэл сүүлийн үед халзрал гэх асуудал ахимаг насныхан төдийгүй залуусын дунд ч толгойн өвчин болоод байгаа билээ. Энэ нь сэтгэл санаа тавгүй байх, байнгын санаа зоволт, стресс мөн жирэмсэн үед болон жирэмсэний дараах үеийн амин дэмийн дутагдалаас үүдэлтэй байдаг ба энэ үед ердийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь төдийлөн амжилт олдоггүй байна.

Одоо бидний санал болгож байгаа эмчилгээний арга нь нарийн ширхэгтэй болон халзралт явагдаж эхэлсэн үсэнд хэд хэдэн түвшинд эерэг нөлөө үзүүлэх болно.

Оливийн тос

m6jis2gedl6jvu6iarv96p32a_b

Хуйх хэсэгтээ оливийн тосоор маш зөөлөн болгоомжтойгоор хурууны өндөг хэсгээр 40 мин орчим массаж хийж өгнө. Дараа нь бага зэрэг шампуниар үсээ угаана. Илүү үр дүнг хүсэж байвал үсэндээ оливийн тосоо түрхээд хонуулаад өглөө нь угаагаад үзээрэй.

Мөн оливийн тосондоо 2:2 хэмжээтэй зөгийн бол нэмж хийж болно. Зөгийн бал нь хуурай болон гэмтэлтэй үсэнд хамгийн сайн тэжээл болдог ба үсний өнгийг сэргээж өгдөг.  Энэ аргаар 7 хоногт 2 удаа үсэндээ массаж хийснээр та үр дүнг нь мэдрэх болно.

Avocado

j9pugs4ngup6lf2f4h8ovdstg_b

1ш авокадо, 1ш банана сайтар нухаад хооронд нь холиж дээр нь 1 ц.х оливийн тос нэмээд дахин сайтар хутгаж угаасан чийгтэй үсэндээ хуйх хэсэгтээ 20 мин массаж хийнэ. Дараа нь дахин шампуниар үсээ  угаана. Энэ аргыг 7 хоногт 1 удаа хэрэглэнэ.

Өндөг

48fnqdis9qqk3t75coq5t43233_b

Бидний үс их хэмжээний уургаас бүрддэг. Тийм учраас өндөгний уургийн агууламж болон шим тэжээл нь бидний үсийг эрүүлжүүлж, бат бөх бас зөөлөн болгодог юм. Хэрвээ чи тослог үстэй бол өндөгний цагаанаар маск тавиарай. Харин хуурай, ширүүн, орооцолдсон үстэй бол өндөгний шарыг л ашигла. Хоёулаа л үсийг торгомсог, илүү “амьд” болгох үйлчилгээтэй. 1-2 өндгөөр хийсэн маскаа хуйх, үсэндээ жигд түрхэж 15-25 минут байлгаад хүйтэвтэр усаар зайлаарай. Халуун усаар зайлвал өндөг хатаж, мөддөө үснээс чинь салахгүй. Өндөгний шараар сард нэг, цагаанаар хоёр долоо хоногт нэг удаа маск тавьж болно. Өндгийг мөн доор дурдах бүх төрлийн үсэнд шим тэжээлтэй бүтээгдэхүүнтэй хольж зууран маск хийж болно шүү. Мөн үсээ шулуутгах дуртай боловч байнга индүү хэрэглэхийг хүсдэггүй бол өндгөн маск давхар ашигтай.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ