Бүсгүй таны хайрын зурхай

Эрхэмсэг, үзэсгэлэнтэй охид бүсгүйчүүд ээ, ханхүүгээ мөрөөдөн сууж байгаа биш юм биш биз. Тиймээс танд төрсөн орд тань хайр сэтгэлийн талбарт хэр азтай байж, юунд болгоомжлон хандахыг хэрхэн зөвлөснийг хүргэе.

Хонины орд

Хайрын бурхан энэ жил чамайг ивээнэ Хонины ордны охид, бүсгүйчүүд энэ онд хайр сэтгэлийн талбарт азтай, гялалзах болно. Ганц бие хонины ордны бүсгүйчүүд Ангараг гарагийн нөлөөллөөр хайр сэтгэлийн хувьд илүү одтой байна. Хоёр, гуравдугаар сард найдлага, найдвар төрүүлэхгүй байгаа залуугаа орхихыг зөвлөж байна. Мөн од, гараг эрхэс хонины ордны хүнлэг, энхрий бүсгүйчүүдийг амжилт бүтээлээр дүүрэн байхаас гадна санхүүгийн хувьд ноцтой асуудал үүсэхгүй гэв.

Үхрийн орд

Үнэн зөвийг илэрхийлж, дагах жил болно Гэр бүлтэй, ганц биеэс үл хамааран бүхий л эргэлзээтэй, хуурмаг асуудлыг нэг тийш цэгцэлж, зөв бодолтой амьдрахыг зөвлөж байна. Хэрэв та ганц бие биш бол хайрттайгаа хамтран санхүүгийн асуудал, бэрхшээлээ даван туулж, харилцаанд сөрөг зүйлс бий болсон тохиолдолд хянамгай, уян хатан шийдэхийг зөвлөж байна. Ганц бие үхрийн ордны охид бүсгүйчүүд ирэх наймдугаар сар гэхэд жинхэнэ хайрттайгаа учрах болно. Зүрх сэтгэлээ нээж, үлгэрт гардаг хайрыг төсөөлж, мөрөөдөх биш тосоод авахад бэлдээрэй.

Ихрийн орд

Амьдралаа эргэн харах цаг боллоо Ихрийн ордны охид, бүсгүйчүүд амьдралаа эргэн харах цаг боллоо. Хайр сэтгэлээ олж, сайхан амьдрах цаг боллоо. Ганц бие явж, бүх асуудлыг ганцаар шийдэх гэж хичээх хэрэггүй. Хэтэрхий төгс байх гэж хичээх ч шаардлагагүй. Гэрлэсэн ч бай үгүй ч бай өөрийнхөө амьдралд шинэлэг зүйл оруулж, байсан, байгаа бүхнээ эргэн хар. Ганц бие ихрийн ордны бүсгүйчүүдэд богино харилцаа, хайхрамжгүй сүйт хархүү хэрэггүй гэдгийг гараг эрхэс зөвлөж байна. Ихрийн ордны бүсгүйчүүд энэ жилдээ ганц бие байхыг эрмэлзэж, өөрийгөө боловсруулж, амжилтын гараагаа эхлүүлээрэй. Хэрэв өөрийн найз залуу, нөхрөөсөө салсан бол зүрх сэтгэлд ганц залуу биш ертөнцийг багтааж, хамгийн сайн сайхан, гоёмсог, чамин бүхэн рүү тэмүүлэхийг од, эрхэс зөвлөж байна. Хайрласан бол явуулж сур. Энэ жил ертөнц чиний талд байх болно. Сайн сайхан амьдралын төлөө хичээн ажилла.

Мэлхийн орд

Гэрэлтэх цаг боллоо 2015 он бүхлээрээ чинийх байж, хайр сэтгэл, ажил амжилтаар дүүрэн гялалзах болно. Энэ жилд шинэ ажлын байрын санал ирж, урт хугацааны үерхэл, болзооны дараа  өөрт юу хэрэгтэй байгаа, өөрийгөө таниж мэдэх болно.  Харанхуй хуурмаг үе арилж, гэрэлтэй шинэ үе ирэх болно. Мэлхийн ордын гэр бүлтэй бүсгүйчүүд урт хугацааны турш нөхөр, хүүхэддээ цаг зав гаргасан бол өөртөө цаг  гаргах хэрэгтэй боллоо. Хэрэв ганц бие бол өөрийн зүрх сэтгэлээ дагаж, хэн таны харцыг булаахыг хүлээх л үлдлээ. Хэзээ ч хайр надад ирж, хүссэн залуутайгаа хөтлөлцөж явахгүй юм байна хэмээн шантрах хэрэггүй.

Арслангийн орд

Боломжийг бүү алд Арслангийн ордныхон шинэ бүхнийг нээж, хүнээр хайрлуулмаар мэдрэмж төрж байгаа биз. Гэхдээ юуны өмнө хайрын хичээлд суралцаж, хайрлах, хайрлуулахыг сурах хэрэгтэй. Мэдээж амьдралын хичээл бүр дээр онц авна гэж байхгүй. Иймдээ ч  сорилт бүр дэр шантрах хэрэггүй. Ганц бие, найз залуу нөхөртэй байсан ч харилцаагаа сайжруулах тал дээр байнга анхаарах хэрэгтэй. Өөрт гарсан бүх боломжийг алдалгүй ашиглаж байгаарай. Ингэж чадвал чамаас аз, амжилт  холдохгүй.

Охины орд

Эрс шинэчлэлийн жил байх болно Энэ жил бүхэлдээ өөр байх болно. Хайр сэтгэлийн тал дээр олон дэвшилттэй өөрчлөлтүүд гарах болно. Ганц бие охины ордныхонд шинэ харилцаа холбоо үүсч, гайхамшигтай, романтик үйл явдлаар дүүрэн байх болно. Өөрийгөө хайр сэтгэлийн хувьд туршлага багатай гэж бүү бод. Шинээр танилцаж буй эсрэг хүйстэн бүрийг анхааралтай сонсоорой. Тэд чамд өөрийгөө ойлгуулах болно. Эрс шинэчлэл, үйл явдалд бүү цочир хандаарай. Боломж, шинэ бүхнийг тосоод ав.

Жинлүүрийн орд

Гэнэтийн өсөлттэй жил болно Хайрттайгаа ямар харилцаатай байна вэ? Таагүй харилцаатай байгаа бол тэр бүхэн үргэлжлэх хандлагатай байна. Энэ бүхнээс залхаж бас ядарч байгаа бол зайгаа барихыг зөвлөж байна. Энэ жил ганц бие жинлүүрийн ордныхонд гайхалтай жил байх болно. Гэнэтийн учрал, баяр жаргалаар дүүрэн байх болно. Эдгээр өөрчлөлт амьдралд гэнэтийн эргэлт авчрах болно.

Хилэнцийн орд

Хүссэнээ авахын тулд хичээ Ажил, амьдралаа өөрчлөх цаг боллоо. Энэ жил хилэнцийн ордынхон өөрсдийн хүссэн бүхнээ авахын тулд хичээж ажилла. Тууштай, оролдлоготой хүнийг шагнадаг шиг хайр сэтгэлийн хувьд ганц бие хэмээн шаналалгүй шинэ орчин, зүйлийг туршаарай. Ганц бие хилэнцийн ордныхон эсрэг хүйстнийхээ сайн найзад дасаж, дурлах хандлагатай байна. Та хоёрын хувьд  гайхалтай итгэлцэл, сэтгэлийн холбоос үүсэх болно. Одооноос эрэгтэй, эмэгтэй найзууд жинхэнэ төгс хос гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Нумын орд

Ид шидийн мөч Энэ жил нумын ордныхонд ид шидийн зүйлс их тохиолдоно. Учир нь бүхий л зүйлд ахиц, дэвшил гарч, гайхалтай амжилт, урамшуулал ирэх болно. Энэ жил гэр бүлтэй болохоор төлөвлөсөн бол гайхалтай жил байх болно. Энэ жилдээ багтааж алдрай жаахан үрээ тосоод авах юм бол ажил дээр гаргадаг амжилт гэр бүлд ч ирэх болно.

Матрын орд

Гэнэтийн, ноцтой асуудал гарч болзошгүй Бодол хүслээ нууж хаалгүй бусдад дэлгэ. Ингэвэл ганц бие матрууд тохирох ханиа олох болно. Санхүүгийн хувьд ажил, амжилтаар дүүрэн байх болно. Мөнгө, санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй болно.  Ганц бие бол шинэ хүмүүстэй танилцаж, хайр дурлалд умбахаа бүү мартаарай. Сексийн харилцаа багахан саатсан тул өөрчлөх цаг боллоо.

Бумбын орд

Сэтгэл зүрхээ бусдад өгч, хайрлах, хайрлуулахыг мэдрэх хэрэгтэй. Гэхдээ зүрхэнд байрласан хүн бүр танд аюулгүй санагдаж болох юм. Болгоомж, анхааруулга илүүдэхгүй. Хэнд итгэж, найдахаа сайн бод. Юу хүсэж байгаа бүхнээ биелүүлэхэд яг таарсан цаг гэдгийг бүү мартаарай. Цаг бол алт.

Загасны орд

Бүх зүйл сайжирсан жил байх болно Хайрттайгаа ямар ч асуудал тохиолдсон эв зүйгээр шийдээрэй. Асуудал бүрт гарах гарц бий гэдгийг санаарай. Хэрэв ганц бие бол романтик үйл явдалаар дүүрэн байх болно. Болзоонд гарахаар шийдсэн бол хэзээ ч бүү хойшлуул. Яг одоо хамгийн гоё хувцасаа өмсөөд гараарай. Та хүссэн, хайсан хүнээ олох болно. Сексийн хувьд гайхалтай байж, халуухан жаргалд умбах нь ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ