Бүсгүй таны уруул хагараад байна уу?

Уруул нүүрний арьснаас дутуугүй арчилгаа шаарддаг гэдгийг мартаж болохгүй. Уруулын өнгийг будгаар засч болдог ч хатаж омголтсон, арчилгаа дутагдсан уруулд хэчнээн үнэтэй будаг түрхээд ч гоё харагдахгүй.

Уруул нь дотоод эрхтэний өвчлөл, байнга уруулаа долоох зуршил, уруулаа будахгүй салхинд удаан явах, B2 витамин дутагдах зэргээс болж омголтож, хагардаг. Тиймээс зөөлөн, шинэхэн жимс шиг ягаахан уруултай байя гэвэл өдөр бүр багахан арчилгаа хэрэгтэй.
1. Уруулаа тослог будгаар будаж, орой заавал цэвэрлэж байх
2. B2 витаминаар баялаг хүнс хэрэглэх /сүү, бяслаг, өндөгний шар, үхрийн мах, элэг ба амьтдын гэдэс дотрын эрхтэнүүдэд B2 ихээр агуулагддаг/
3. Омголтож хуурайшсан үед вазелин, эмчилгээний тос түрхэж иллэг хийх
4. Уруулаа зөөлрүүлэхдээ ургамлын тосыг халаагаад хөвөнд шингээж дээд, доод уруулынхаа хооронд хавчуулаад 15-20 минут байлгаж болно.
B2 витамины дутагдалд ордог гол шалтгаан нь хоол боловсруулах эрхтэн, элэг өвчилснөөс үүдэн энэ витаминыг ялгаруулах үйл ажиллагаанд өөрчлөлт орох явдал юм. Уруул хагарч, зэвхий саарал өнгөтөй болдог. Харин хэл гялалзсан гадаргуутай, тод улаан өнгөтэй болно. Амны хөндийн зөөлөн эд нь цайвар саарал өнгөрөөр хучигдан, зовхины зөөлөн эд үрэвсч, нүдний гаднах болон доторх эвэрлэг бүрхүүл гэмтдэг. Үүнээс болж гэрэлрүү харж чадахгүй болох, хараа муудах зэрэг шинж илэрнэ. В2 витаминыг хэрэглэж эхэлсэн 2 дахь хоногоос эхлэн өвчлөл буурсаар цаашид бүрэн эдгэрэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ