Бүсгүйчүүдтэйгээ ярилцаж, сэтгэлээ хуваалцая гэвэл ЗАХИДАЛ илгээгээрэй…

Зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан “Монгол хатад” сайтын маань үйл ажиллагаа тогтворжиж та бүхэндээ хамгийн хэрэгцээтэй, урам зориг авч, эрч хүчийг нэмэх зөвхөн чанартай мэдээ мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байхаар хичээсээр байна.

Бид шинэ ондоо нэгэн шинэхэн буланг нээхээр төлөвлөсөн нь ЗАХИДАЛ булан юм. Бүсгүйчүүд бидэнд үргэлж л ямар нэг асуудал байсаар байдаг. Ялангуяа уран төсөөллийн чадвар нь байгалиасаа өндөр заяагдсан бидэнд  элдвийг төсөөлөн бодож, асуудал ургуулахгүй байх нь ховор байх шүү 🙂

Хэрвээ ТАНД:
  • Бусдад хэлж чадамгүй, хэлэхийг хүсэхгүй байгаа асуудал, бэрхшээл байвал
  • Хэн нэгэнтэй ярилцмаар байгаа ч нэрээ ил гаргахыг хүсэхгүй байвал
  • Сэтгэл зүрхнийхээ нандин мэдрэмжийг хуваалцмаар байвал
  • Хэн нэгэнд хэлэхийг хүсдэг үгээ хэлэх хэрэггүй гэж бодож байвал… зүгээр л бидэнд илгээгээд уудалж орхи!Тантай адилхан зүйл бодож, шаналж, магадгүй огт дэмий гэдгийг нь ч мэдэхгүй гуниглаж яваа мянга мянган бүсгүйчүүд бий. Тантай адилхан гуниж, эмзэглэж үзчихээд, аль хэдийн түүнийгээ мартсан, аз жаргал үргэлж хажууд байдгийг мэддэг эгчмэд бүсгүйчүүд ч олон байгаа.

Хамтаа ярилцаж, хариунаас хариу үүсгэж, эдгээр асуудлыг цэгцэлж, чээжин дэх бүхнээ уудалж, ЗАХИДАЛ булангаараа дотно нөхөрлөцгөөе.

Бүсгүй та  zahidal@woow.mn хаягаар бидэнд өөрийн сэтгэлийн үгтэй, нандин захидлаа, бусад хүүхнүүдээсээ асууж тодруулах асуултаа, асуудлаа бичиж илгээгээрэй.

Бид таны захидлыг 7 хоног бүр нэгтгэн ЗАХИДАЛ булангаараа хүргэж байх болно оо.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ