Бэлхүүсний өөх хайлуулах цайг хэрхэн бэлдэх вэ?

Дорно дахинд алдартай Хэвлийн өөх хайлуулах шидэт цайны жорыг та бүхэндээ танилцуулж байна.

Бэлтгэх хугацаа: 2 мин

Хийх хугацаа: 10 мин

Хэмжээ: 8-16 аяга 

Цайг бэлтгэхэд оролцох зүйлс

1 литр буцалсан ус

1-2 хоолны халбага нунтаг цагаан гаа

1-2 ц.х үсүү \яншуйны үр, навч\

1-2 ц.х нунтаг гоньд   2 төрөл \fennel болон cumin\

Хийх арга

Буцалсан усанд бүх орцыг хийж дунд зэргийн гал дээр 5 минут буцалган хандална. Шаарыг нь шүүж хандыг халуун бүлээнээр нь өглөөний цайны дараа ууна. Цэвэр органик зөгийн бал 1 цайны халбага, ½ цайны халбага нимбэгний шүүсээр амталж болно. 5 дахь өдрөөс үр дүн мэдрэгдэж эхэлнэ. Нийт 14 хоног тасралтгүй хэрэглэх шаардлагатай. Хүсвэл ногоон цай, цагаан гааны цай зэргээс хийж хамт хандалж болно.

Энэхүү цайны орц найрлаганд орсон үр тариа ямар ач нөлөөтэй байдаг тухай дараах зургуудаас мэдэж аваарай. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: Reboot smoothie bar

СЭТГЭГДЭЛ БИЧИХ