Биед хоргүй зөв хумсны будгийг хэрхэн сонгох вэ?

Хумсны лакийг ойр ойрхон хэрэглэх нь хумсыг сулруулан, шарлуулж бас нимгэрүүлдэг. Энэ нөлөө өнгөн хэсэг дээр харагдаж байгаа нь, харин цаад утгаараа эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэйг тэр болгон мэддэгүй. Харин огт хумсаа будах хэрээгүй гэж байгаа юм биш, зүгээр л хумсны будгаа зөв сонгохыг зөвлөж энэхүү нийтлэлийг хүргэж байна.

Хумсны будагны ямар бодис нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй вэ?

Лакны зарим нэг орц нь хүний биед сөрөг нөлөөтэй байдаг. Сүүлийн үеийн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэгч нарын хумсны лакны орцонд тийм зүйл орсон байна:

  • Толуол (Toluene) – энэхүү шингэлэгч нь лакны гөлгөр байдлыг хадгалахаас гадна будагны өнгөний пигментийг тогтворжуулдаг гэнэ. Толуол нь төв мэдрэлийн систем, нөхөн үржихүйн үйлажиллагаанд нөлөөлдөг. Мөн толгой өвдөх, дотор эвгүйрэх зэрэг шууд илрэх шинж тэмдгүүдээр илэрнэ.
  • Формальдегид (Formaldehyde) – энэ нь өнгөгүй хийн бодис. Энэ бодисын нөлөөгөөр лак удаан хугацаанд хадгалагддаг. Хурц болон хүнд хэлбэрийн харшилтай хүнд арьсны тууралт болон түлэгдэлтээр илэрдэг. Зүрхний хэм алдагдах, таталт өгөх зэрэг хүнд хэлбэрээр илрэх боломжтой.
  • Дибутилфталат (Dibutyl Рhthalate) – энэхүү бодис нь үнэр оруулагч үйлчилгээтэй байдаг. Энэ бодис ихээр агуулагдсан тохиолдолд биеийн дархлаа болон амьсгалын замын өвчнийг өдөөх үйлчилгээтэй.

Нэгэн судалгааны багийнхан 24 эмэгтэйд судалгаа хийсэн байна. Эдгээр эмэгтэйг хумсаа будсаны 6 цагийн дараа дифенилфосфат химийн бодисын агууламж нэмэгдэж, 10 цагийн дараа байх ёстой хэмжээг 7 дахин давсан байна. Тэгвэл яах ёстой вэ? Ганцхан хариултыг гоо сайхны мэргэжилтнүүд өгч байна – ХУМСНЫ ЛАКАА ЗӨВ СОНГОХ…

ЯМАР ЛАК СОНГОХ ЁСТОЙ ВЭ?

Аливаа зүйлийг худалдаж авахын өмнө орц, хугацаа, үйлдвэрлэсэн газар болон улсыг сайтар харж байхыг зөвлөдөг.  Тэгвэл ГОО САЙХНЫ бүтээгдэхүүн, тэр тусмаа ХУМСНЫ ЛАКАН дээрхи тэмдэглээг ЗААВАЛ харж байхыг зөвлөж байна:

  • 5-Free –  энэ тэмдэглэгээ лаканд формальдегид (formaldehyde), давирхай (formaldehyde resins), толуол (toluene), дибутилфталат (dibutyl phthalates)  болон камфора (camphor) агуулаагүй илэрхийлдэг.
  • 3-Free – formaldehyde, dibutyl phthalate болон toluene бодис агуулаагүй илтгэнэ.

За ингээд та бүхэн хумсны лак худалдан авахын өмнө дээр дурьдсан тэмдэглэгээ харж байхыг зөвлөе. Харин бидний нийтлэл таалагдсан бол ойр дотныхонтойгоо хуваалцахаа мартуузай.

1 Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ