Батганы сорив, сэвх нөсөөнд дарлуулсан арьсаа сэргээх шилдэг арга!

Цэвэрхэн, цайвар арьстай байхыг хүн бүр л хүснэ. Дэлгүүрийн лангуугаар үр дүнгээ өгөх эсэх нь тодорхой бус бараа бүтээгдэхүүн хэдэн мянгаараа л зарагдаж байна. Ийм зүйлд мөнгөө бүү үрээсэй гэсэн үүднээс танд дараах бэлдмэлийг санал болгохоор бэлдлээ. Уг бэлдмэлийн үндсэн орцод орох зөгийн бал нь арьсны өнгийг сэргээнэ. Уг бэлдмэл нь батга, нөсөө толбо, сорви зэргийг арилгах хүртэл хэмжээний үр дүн өгнө.

Nutmeg буюу уг масканд ордог нунтаг задь нь антиоксидантаар баялаг бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир цочирсон, загатнасан,арьсны ямар нэгэн асуудалтай бол өвчнийг намдааж улайлтыг бууруулдаг. Мөн хар батгыг арилгаж, бохирдсон нүх сүвийг нээн, үхэжсэн эд эсийг арилгаж, арьсыг торгомсог зөөлөн болгодог байна. Задь нь батгыг эмчилж, батганаас үүдсэн сорвийг бүдгэрүүлэх үйлчилгээтэй.
Орц:

  • Зөгийн бал – 1 цайны халбага
  • Нунтаг задь – 1 хоолны халбага
  •  Нимбэгний шүүс – 1 цайны халбага
  • Нунтаг цинамон – 1 хоолны халбага

Бэлдэх арга:

Бүх орцуудыг хийж өтгөн зуурмаг болтол нь хутгана. Хэрвээ таны арьс эмзэг бол та халбага зөгийн бал нэмж болно. Зөгийн бал нь арьс тайвшруулах, үрэвсэл дарах үйлчилгээ үзүүлдэг. Мөн маскандаа цагаан эсвэл ногоон шавар нэмэхэд буруудахгүй. Уг маскыг нүд, ам орчим түрхэж болохгүй. Маскыг 10 минут тавиад бүлээн усаар угааж чийгшүүлэгч тос түрхэнэ. Хэрвээ таны нүүрний арьсанд таталдах зэрэг мэдрэмж төрвөл маск үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг бөгөөд хэсэг хугацааны дараа энэ мэдрэмж алга болно. Та туршаад үз, таны нүүрний арьсны асуудал арилна.

Олон орны янз бүрийн л арьстай хүүхнүүд туршиж үзээд асуудлаасаа салсан байна. Та ч гэсэн оролдоод үзээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ