Ардын эмчилгээний арга ухаанаас

Хоорондоо үл зохицох идээг идвэл хор болж амь биед аюул учруулна. Үүнд:

  1. Бүрэлдээгүй тараг идээд архи уувал хор болно.
  2. Загасны мах идээд сүү уувал гэдэс өвдөнө.
  3. Элдэв жимс идээд сүү уувал ходоодонд согог учирна.
  4. Царцуу боов боорцогтой тараг хольж идвэл ходоод муудна.
  5. Мөөгийг гич хэмээх үрийн тосонд бүү хуурч ид. Хор болно.
  6.   Тахианы мах идээд мараг пиво уухыг хориглоно. Аюул болно.
  7.    Бал үрийн тос хоёрыг хамтад нь бүү хэрэглэ.
  8. Сонгиныг болтай хамт идвэл гэдэс тасарна.
  9. Тарвас боов боорцог хамт идвэл шар огино.
  10. Загасны мах тахианы өндөг хоёрыг хамт хэрэглэвэл ходоодны эдгэшгүй өвчин тусах аюултай.
  11. Зэс саванд шинэ тос хийж 10-аас илүү хоног байлгах нь хортой.
  12. Шар тос идээд араас нь сүү уугаад исгэлэн бүхнийг идэх, зөгийн бал, ургамлын тосны хувьд тэнцүү хольж идэх, шараад удаан хадгалсан мах харш болно.

Санамж: Эрүүл чийрэг гоо сайхан, залуу насаа хадгалж үлдэхийн тулд 1-2 удаагийн хоолыг алгасах буюу бүтэн өдрөөр мацаг барих зуршил эзэмшвэл маш сайн. 1-2 хоног хоолноос татгалзах нь зүрхэнд болон бусад эрхтнүүдэд маш сайн амралт болдог. Иим өдрөө хүйтэн нэрмэл ус уух хэрэгтэй. Хэрэв халуун юм уумаар байвал нэг аяга ногоон цайг бага зэрэг зөгийг балтай хольж ууж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ